Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүдийг шалгажээ

2022/11/04
2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүдийг шалгажээ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрөл холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцуулахдаа, “2020 онд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл /хуучнаар/-ийн 36 удаагийн хурлаар 1451 асуудлыг хэлэлцэж, 1198 буюу 82.5 хувийг зөвшөөрч, 253 буюу 17.5 хувийг зөвшөөрөөгүй. Өнгөрсөн онд 27 удаагийн хурлаар 1425 асуудлыг хэлэлцэж, 82.8 хувийг зөвшөөрч, 17.2 хувийг нь зөвшөөрөөгүй. Тэгвэл энэ оны 9 дүгээр сарын байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 32 удаагийн хурлаар 1305 асуудал хэлэлцэж, 69.2 хувийг зөвшөөрч, 30.8 хувийг зөвшөөрөөгүй” гэв.

Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш барилгын 1143, цахилгаан, эрчим хүчний 1197, инженерийн шугам сүлжээний 104, зөвшөөрөл сунгах 368, нэмэлт өөрчлөлт оруулсан 16 зөвшөөрөл олгоод байна. Эдгээрээс барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байв. Үүнтэй холбоотой зөвлөлийн хурлаас тэмдэглэл гаргаж, Хотын дарга шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?