Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дэлхийн аваргын хос алтан медальтан эх орондоо ирлээ

2022/11/08
Дэлхийн аваргын хос алтан медальтан эх орондоо ирлээ
Share on FacebookShare on Twitter

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Туухай өргөлтийн ДАШТ-ий 68 килограммын жингийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртсэн бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнийг БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн төлөөлөл, ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд “Ялалт” маршийг эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Мөн түүний гэр бүл, анд нөхөд, нутгийн зөвлөлийн хамт олон баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн очсон байв.

Тэрээр “Эх орондоо буухад ингэж угтаж авна гэж төсөөлөөгүй. Үнэхээр сайхан мэдрэмж байна. Энэхүү амжилтаа цааш улам ахиулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнээс олон залуусыг бэлтгэн дэлхийн аварга төрүүлэхийг хүсэж байна. Миний хувьд тэмцээнд мордохдоо чамлахааргүй амжилт үзүүлээд ирнэ гэсэн итгэлээр дүүрэн явсан. Энд нэг зүйлийг онцлоход, Солонгос Улсад очоод дараагийн нислэгээ хүлээж байхдаа Монгол Улсын иргэн Батсүх гэдэг ахтай танилцсан, энэ ах маань тэмцээний үеэр ард минь асаалттай танк мэт намайг зоригжуулж байсан. Яагаад ч юм бэ, бурхан надад тусламж илгээсэн юм шиг санагдсан. Намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бүхий л цаг үед найдвартай ар тал, тулах цэг, бууж өгөхгүй байх шалтгаан болж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Итгэлийг зүтгэлээр хариулах болно. Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээв.

Дэлхийн 18 орны 250 гаруй тамирчин оролцсон тус наадмаас спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджав ийнхүү хос алтан медаль хүртсэнээр Монгол Улсын спортын түүхэнд шинэ амжилтыг тогтоож байгаа юм.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?