Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа

2022/11/15
“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа
Share on FacebookShare on Twitter

Соёлын яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын сургуулиас гадуурх сургалтын “Санрайс холбоо”-той хамтран “Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Соёлын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн дарга С.Оюунбилэг нээж үг хэллээ.

Соёлын яамнаас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2.2 дахь “Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэнэ” зорилт, Соёлын тухай хуулийн 35.1, 35.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах хуулийн 34.1, 34.2 дахь заалтыг хангах зорилтын хүрээнд нийгмийн бүлэг бүрд соёлын бодлого, соёл, урлагийн үйлчилгээг тэгш хүргэхэд анхааран ажиллаж байна.

Мөн Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.2.2 дахь “Бүх нийтийн соёлын боловсрол” олгох ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үндэсний үнэт зүйл,  түүх, өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх тусгай сургалт, хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын “Санрайс” холбоотой хамтран 2022 оны 03 дугаар улиралд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцууллаа.

Уг хөтөлбөрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй, даун, аутизмтай, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай дунд сургуулийн 25 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид 3 сарын турш соёлын сургалт, нөлөөллийн ажилд хамрагдсан бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд юу сурч, танин мэдсэнээ Диа шоу хэлбэрээр үзүүллээ.

Тус уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 42 Төрийн бус байгууллага, Ерөнхий боловсролын 6 сургууль, 1 цэцэрлэгийн төлөөлөл хамрагдаж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, оролцоогоо хангалаа. Цаашдаа Соёлын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд дээрх чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын саналыг тусгаж , хамтран ажиллах юм.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?