Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын иж бүрэн лаборатортой боллоо

2022/11/15
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын иж бүрэн лаборатортой боллоо
Share on FacebookShare on Twitter

БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2020-2027 он хүртэл 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль дээр “Органик бус соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын лаборатори” болон “Соёлын өвийн дижитал судалгааны лаборатори” байгуулсан нээлтийн арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр үг хэлсэн бөгөөд “Соёлын биет өвийг бүртгэн баримтжуулах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах зэрэг хэрэгцээ, шаардлагыг хангах, энэ чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэхэд шинээр байгуулагдаж байгаа эдгээр лабораторийн үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлнэ гэдэгт итгэлтэй байгаагийн зэрэгцээ манай орны соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн технологид суурилсан анхдагч лабораториудын тоонд зүй ёсоор орно гэж үзэж байна. Ялангуяа соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтад дижитал технологи нэвтрүүлснээр соёлын биет өвийн талаарх судалгаа улам гүнзгийрч виртуал орчинд нарийвчлан судлах боломжийг олгоно гэж үзэж байна” гэжээ.

  1. Органик бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лаборатори нь органик бус соёлын өвийн олдворт судалгаа, шинжилгээ хийх зориулалттай ба сорьц бэлтгэх төхөөрөмж буюу өнгөлгөөний машин, өнгөлгөө хийхэд шаардлагатай материалууд, камертай металлургийн микроскоп болон камертай стерео микроскопоор тоноглогдсон судалгаа, туршилтын хэсэг болон органик бус соёлын өвийг хадгалахын тулд бохирдлоос цэвэрлэх шилэн үрлээр үлээлгэх төхөөрөмж, хэмжилтийн багаж хэрэгслүүд, тогтмол температур баригчтай усны сав, 3000С хүртэл халах хатаах шүүгээ, вакуум орчинд нэвчүүлэх аргаар бэхжүүлэлт хийх төхөөрөмж, хэт богино авиагаар гадаргуу цэвэрлэх, ариутгах төхөөрөмж, бохир агаарыг сорох зориулалттай ажлын ширээ болон сорогч шүүгээ, олдвор хадгалах зориулалтын чийг, температур тохируулгатай шүүгээнүүд, нэрмэл усны аппарат, фазын шинжилгээ хийх X-ray болон органик материал бүтцийн шинжилгээ хийх микроскоп зэрэг төхөөрөмжүүдээр тоноглогдсон.
  2. Соёлын өвийн дижитал судалгааны лаборатори нь соёлын биет өвийг 3D laser сканерын тусламжтайгаар бүртгэлжүүлэх, цуглуулсан мэдээллийн тусламжтайгаар 3 хэмжээст объект болгон сэргээх, компьютерын тусламжтайгаар сэргээн засварлах, 3D принтерээр хэвлэх зэрэг бүхий л шинэ технологийг ашиглах боломж бүрдсэн. Мөн том оврын барилга байгууламж, сүм хийд зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сканердах чадвар бүхий алсын зайн сканер, олон улсын түвшины төрөл бүрийн 3D printer, агаараас өндөр чанартайгаар бүртгэн баримтжуулалт хийх дрон, өндөр хүчин чадал бүхий сервер, компьютероор тоноглогдсон.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?