Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЗАСГИЙН ГАЗАР: ЕБС-ийн дотуур байрны сурагчдын хоолны зардлыг нэмэх боломжийг судална

2022/11/16
ЗАСГИЙН ГАЗАР: ЕБС-ийн дотуур байрны сурагчдын хоолны зардлыг нэмэх боломжийг судална
Share on FacebookShare on Twitter

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд  танилцууллаа.
Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив  зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч байна.
2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна.
Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдвэрлэх боломжийг Сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?