Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Сычуаны сайн хүн” жүжиг үзэгчдийн хүртээл болно

2022/11/16
“Сычуаны сайн хүн” жүжиг үзэгчдийн хүртээл болно
Share on FacebookShare on Twitter

УДЭТ-ын уран бүтээлчид 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол “Сычуаны сайн хүн” жүжгээр нээнэ.

Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм. Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүний уран бүтээлд ихээхэн нөлөөтэй байсан.

Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг.

Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.

Жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод “ГИТИС-Театрын их сургууль”-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн  Э.Ёндоншарав ажиллаж байна. 

Тэрбээр УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаад буй юм.

Жүжгийн ерөнхий зураачаар ОХУ-ын театрын зураач Анна Гребенникова ажиллаж буй юм. Түүний хувьд жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравтай хамт “ГИТИС-Театрын их сургууль”-ийг театрын зураач мэргэжлээр суралцаж төгссөн байна.

Жүжгийн гол дүрд СТА жүжигчин Т.Хулан, Н.Ялалт нар тоглох бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, жүжигчин Д.Хосбаяр, Г.Отгонцэцэг, Б.Шинэбаяр, Б.Эрдэнэцэцэг, Г.Алтангэрэл, Ж.Оюундарь, Ж.Пүрэвдорж, Б.Бат-Өлзий, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од, О.Долгор нар дүр бүтээх юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?