Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улс олон улсын эрчим хүчний Хартын бага хурлыг даргалав

2022/11/23
Монгол Улс олон улсын эрчим хүчний Хартын бага хурлыг даргалав
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс Олон Улсын Эрчим хүчний Хартын энэ оны XXXIII бага хурлыг энэ сарын 22-нд цахимаар зохион байгуулж, даргаллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлыг нээж, 45 улс, олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улс нь байгалийн баялаг арвин, эрчим хүчний экспортоор эдийн засгаа дэмжих боломжтой, газарзүйн байршлын хувьд эрчим хүчний хэрэглээ их орнуудын тогтвортой байдлыг байдлыг сайжруулахад дэмжихх боломжтой. Тус бүсийн орнууд харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжин, хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, хоолой, нүүрсний худалдаа зэрэг ашигт малтмал, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой”-г онцлов.

Энэ удаагийн хурлаар эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэлийн талаар хэлэлцсэн бөгөөд бага хурлыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдаж, даргалсныг Эрчим хүчний яам мэдээллээ.

Эрчим хүчний Хартын байгууллага нь эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, дамжуулан тээвэрлэлт, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад гишүүн орнуудын Засгийн газрыг дэмжих зорилготой олон улсын гэрээ юм. Гэрээнд 2022 оны байдлаар Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн улс, эрчим хүч экспортлогч, импортлогч, дамжуулан тээвэрлэгч 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 42 орон ажиглагчаар, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын 13 байгууллага ажиглагчаар оролцжээ.

Монгол Улс 1998 онд Эрчим хүчний Хартын гэрээнд нэгдэн орж, өнгөрсөн хугацаанд 5 судалгаа, шинжилгээг хамтран хийгээд байгаа. Жил бүрийн эцэст Эрчим хүчний Хартын бага хурлаар тус гэрээний хэрэгжилттэй холбоотой аливаа шийдвэр, шинээр гишүүн элсүүлэх, эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тунхаг болон бусад холбогдох шийдвэрийг гаргадаг юм.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?