Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Австрид вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоож байна

2021/11/15
Австрид вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоож байна
Share on FacebookShare on Twitter

Австрид “COVID-19”-ийн өвчлөл урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдээд байгаатай холбоотойгоор даваа гаргаас эхлэн вакцинд бүрэн хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтооно гэж тус улсын Канцлер Александр Шалленберг мэдэгджээ.

Европ дахин цар тахлын голомт болоод байгаагийн улмаас зарим орны Засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг хөл хориог ахин тогтоох талаар хэлэлцэж байна.

Австрийн хүн амын 65 хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь баруун Европын орнууддаа хамгийн сулд тооцогдож байна. Тус улсын олон иргэн вакцинд үл итгэх хандлагатай байгаа бөгөөд үүнийг нь парламентын гурав дахь том хүчин болох хэт барууны үзэлт “Эрх чөлөө” нам дэмжиж байгаа аж.

Нидерландад халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэнээс шалтгаалан бүх иргэнийг хамруулсан хэсэгчилсэн хөл тогтоогоод байгаа бол Австрийн Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст нэмэлт хязгаарлалт тогтоохоос зайлсхийхийг эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн байна.

“Бид маш сул үзүүлэлттэй байгаа вакцинжуулалтын түвшнээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж А.Шалленберг есөн мужийн захирагчидтай цахимаар хуралдсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэрээ цохон тэмдэглэжээ.

“Хөл хорио тогтоосноор вакцинд хамрагдаагүй хүмүүс ажилдаа явах, хүнс худалдан авах гэх мэт тодорхой тооны шалтгаанаар гэрээсээ гарах боломжтой болно. Эдгээр нь 12-оос доош насны хүүхдүүд хамааралгүй” гэж Австрийн Эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштайн мэдээлжээ. Түүний хэлснээр, хөл хориог эхний ээлжинд 10 хоног тогтооно.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?