Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Засаг огцорвол хэн ялах вэ?

2022/12/09
Засаг огцорвол хэн ялах вэ?
Share on FacebookShare on Twitter

Аятайхан органик явж байсан жагсаал нүүрсний нэг том акулыг баривчилсны дараа /ЭТТ экс захирал чапаак биш акул шүү!/ гэнэт экстрэмист, зохион байгуулалттай болоод ирлээ. Удахгүй өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатааж ч магад. Баривчилгааны өмнө чимээгүй байсан нөүваарчид баривчилгааны дараа л гэнэт “гэр барьж тэмцэнэ” болоод явчхав. “Хулгайтай тэмц, бүгд огцор” гэж байснаа жагсаал шууд л сүрхий зохион байгуулалттай, креатив болоод, Засаг огцор гэсэн ганц лоозонтой болчхов.

Засаг унавал хэн ялах вэ? Лав өргөс авсан юм шиг юу ч шийдэгдэхгүй. Хэн ч гарсан нэг хэсэгтээ юмны үнэ өсдөгөөрөө л өсөж, түгжирдгээрээ л түгжирнэ. Магад хэдэн нүүрсчид амьсгаа авч, баривчлагдсан хэд нь суллагдана биз. Лав ард түмэн нээх сүрхий ялахгүй, нам фракцууд ч нээх ялаад байх юмгүй.

Тэгвэл яг хэн яг ямар ялалтын төлөө ингээд улайраад байгаа вэ?

Зохион байгуулалттай мэргэжлийн жагсагчид, ЭТТ-г бөөстүүлсэн МОХ хорчид ялалт байгуулна. Нөүваарчид урт хугацааны акц нь биелж, ялалт байгуулна, тэд л CV дээрээ нэг ЗГ огцруулсан нэг том ажил нэмнэ. Ард түмэн яах нь цаашаа падлийгүй, ямар нэг зүйл эсэргүүцээд амжилтад хүрч л байвал тэдний хувьд “just business”. Сүүлийн хоёр жил тасралтгүй жагсаал зохион байгуулж, зөвхөн Оюун-Эрдэнийг үзэн ядаж амьдарч байгаа хүмүүс яаж ажил амьдралаа зохицуулаад яваад байдаг ч юм бүү мэт.

Оюун-Эрдэнэ юундаа айсан юм огцорчихно л биз дээ?

Огцрохоос нэг их айгаагүй байх өө. Магадгүй одоо ч огцрох шийдвэрээ гаргачихсан хуралдаж байж магад. Одоо уналаа гэхэд нүүрсний хулгайтай тэмцэгчийн дүрээр буцаад л гараад ирнэ. Харин хамгийн хүнд үед Ерөнхий сайд хийж, хоёр ч том жагсаалд улаан нүүрээрээ тулсан, хатуужсан улс төрч бүр л хүчтэй эргэн ирэх болов уу. Өмнө дандаа тэмцэгч, шүүмжлэгчийн дүрээр явсан хүн өөрөө төв индэрт гараад жаахан алдаж оносон хийтэй юм байдаг л байх…

Тэгээд тэмцэхгүй жагсахгүй энэ чигээрээ л байцгаах юм уу?

Уг нь хэнд ч дийлдэхгүй томорчихсон акулуудын акул, боссуудын босс “сахал”-г номонд нь оруулж, Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн луйврыг энэ Засаг л гаргаж ирсэн. Идэж ууж дуусгаад ард түмэнд өрийг нь үлдээгээд дампууруулах гэж байсан Хөгжлийн банкийг энэ засгийн үед л зарлаж, хамгийн акул луйварчдаар 800 тэрбумыг нь төлүүлж, Самурай бондын өр бүрэн дарахад бэлэн болсон. Яг жагсаалын энэ хэд хоногийн үед Чингис бонд төлөгдөөд дууссан мэдээг анзаарсан уу? Мэдээж бас нүүрсний хулгай. Уг нь нүүрсний хулгай тийм шинэ юм биш, аль арван жилийн өмнө Сайхансамбуу “Би ч эдний хажууд ТҮЦ ажиллуулдаг юм байна...” гэдэг алдарт үгээрээ анх нүүрсний хулгайг дэлгэж билээ. Бүгд мэддэг ч өмнө нь хэн ч шийдээгүй зүйл энэ засгийн үед л шийдэгдэхээр хөдөлж эхэллээ. Магадгүй энэ л буруудав уу даа. Хөгжлийн банкны хэрэг анх сөхөгдсөнөөс бүтэн жил өнгөрч, хамаг том акулуудтай жил үзэлцэж байж одоогийн үр дүнд хүрсэн, одоо ч бүрэн дуусаагүй л байна. Тэгвэл Хөгжлийн банкнаас ч том нүүрсний хулгайн хэрэг хэдэн нэр попорч зарлаад л шийдэгдчихгүй, нэлээд процесс явна. Харин ч жагсаалын ачаар нэлээд хурдалчих шиг харагдлаа. Тиймээ, энэ чигээрээ л байцгаая. Энэ чигээрээ л жагсъя, шаардъя. Жилийн 365 хоног ч тайван жагсаж болно, тайван жагсах тийм хэцүү зүйл биш шүү дээ уг нь. Харин зохион байгуулалттай, экстрэмист юмнуудыг л бүү дэмж. Бүү даврааж хөөргө.

Эцэст нь хэлэхэд, Засаг огцроод л ард түмэн, нөүваарчид, мэргэжлийн жагсагч экстрэмистүүд тайвшраад бүх юм дуусчихна гэж үү? Үгүй дээ. Засаг унавал жагсагчид тайвшрахгүй, бүр ч урамшина, шинэ жил ч тэмдэглэхгүй. Цаашаа улайрсаар жагссаар жагссаар УИХ тарна, Хүрэлсүх ч унана, МАН-г ч тараана. Тараадаггүй юмаа гэхэд яг АН шиг хоёр хуваагдаж учир олдохгүй завхарна. Бүгд огцроод шинээр сонгууль явуулсны дараа ч “мэргэжлийн жагсагчид”, нөүваарчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсана, сонгуулийн хар машин шатаана. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад ард түмэн нэг хэсэгтээ л бухимдал нь дуусахгүй, юуг ч байсан эсэргүүцнэ. Тэр тоолонд “мэргэжлийн” жагсагчид CV-гээ нэмсээр, улам мэргэшсээр гадаадын ч санхүүжүүлэгчтэй /одоо ч байж магад/ болж, эцэстээ бид дараагийн Украйн болно доо. Зеленски нь ч тодорчхож. Харин тэр үед нүүрсний хулгайчид, хөгжлийн банкны луйварчид, сахал эд нар нь аль хэдийн далайн эрэг дээр тарвалзаж хэвтэнэ. Украйн баатарлагаар тэмцэж, ард түмэн нь зовж буй ч бүх авлигачид нь гарч зугтаад америк европт жаргаж суугааг хэн ч ярьдаггүй юм.

Танд санал болгож буй

Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
Нийгэм

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

2025/05/13
Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа
Нийгэм

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

2025/05/13

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?