Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Чойр-Сайншандын 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл”-ийн санхүүжилтын гэрээ байгуулав

2022/12/15
“Чойр-Сайншандын 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл”-ийн санхүүжилтын гэрээ байгуулав
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Чойр-Сайншандын 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл”-ийн санхүүжилт 62.8 сая ам.долларын зээл, 5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээ байгууллаа.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг төлөөлөн Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал Сюзанна Харгитай нар гарын үсэг зурсан юм.

Төслийг хэрэгжүүлснээр Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг урагшлуулах төдийгүй Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн мега төсөл болох Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Сайншандын аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах эх үүсвэр болно.

“Чойр-Сайншандын 220кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл”-ийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн 51.4 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчтэй холбогдох хүртээмжийг сайжруулснаар хөдөө орон нутаг руу шилжих, орон нутаг дахь эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах боломж бүрдүүлэхийг Сангийн яам мэдээллээ.

Ташрамд дурдахад Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банканд гишүүнээр элссэний 16 жилийн ой энэ жил тохиож байна. Тус банк нь Монгол Улсад нийт 2.2 тэрбум еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 125 гаруй төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж, манай улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?