Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Шинэ барилгаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг тэг байлгах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна

2021/11/15
Шинэ барилгаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг тэг байлгах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурал 10 дугаар сарын 31-нээс энэ сарын 12-нд ИБУИНХУ-ын Глазгоу хотод болсон билээ.

Хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч, уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос өмнө дэлхийн агаарын температурын өсөлтийг 1,50С-т хязгаарлах шаардлагатайг онцолж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Тухайлбал, экосистемийг хамгаалж, нөхөн сэргээх, нүүрсний хэрэглээг халах, метан хийн ялгаруулалтыг багасгах, ой мод тайрахыг зогсоох, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих асуудал орсон аж. Эдгээр үйл ажиллагааг засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар яаралтай хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Улаанбаатар хотын хувьд 2018-2019 онд “Даян дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн дэмжлэгээр “Дэлхийн нөөцийн хүрээлэн”-гээс хэрэгжүүлсэн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөрт хамрагдаж угсармал орон сууцны барилгуудад газар хөдлөлтийн тэсвэр, эрчим хүчний аудитын үнэлгээ, дулаан техникийн шинэчлэлийн тооцоолол хийсэн тухай “Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт” салбар хуралдаанд нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр цахимаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос танилцуулсан “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн 6 дугаар тайлангаас харахад “Үндэсний хувь нэмэр”-ээ тодорхойлсон улс орнуудын 72 хувь нь барилгын эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг хүлэмжийн хийн ялгарлыг багасгах төлөвлөгөөндөө тусгажээ.

Мөн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хуучин барилгын эрчим хүчний хэрэглээ, дулаан алдагдлаас шалтгаалсан хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувь багасгаж, 2030 он гэхэд шинэ барилга байгууламжаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг тэг байлгах нөхцөл бүрдүүлэх нь чухал гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба мэдээлэв.

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?