Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Морин хуурын чуулга Японы 13 хотод тоглолтоо хийгээд эх орондоо ирлээ

2022/12/22
Морин хуурын чуулга Японы 13 хотод тоглолтоо хийгээд эх орондоо ирлээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Япон улсад айлчлан тоглоод өчигдөр эх орондоо ирлээ. Наран улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэхээр арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тус улсыг зорьсон юм. Тэдний анхны тоглолт Монгол-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлд зориулан Япон Улсын Токио хотын “NHK Hall”-д болсон тоглолт юм. Энэхүү тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Насако нар болон хоёр улсын сайд төлөөлөгчид гээд олон хүндэтгэлтэй хүмүүс уригдан ирсэн түүхэн тоглолт болсон юм.

Түүнээс хойш Япон Улсын Осака, Накацү, Мачида, Накано, Нара мужийн Каваками, Хоофү зэрэг 13 хотуудад айлчлан тоглолтоо амжилттайгаар зохион байгуулсан юм.

Тоглолтын бүрэлдэхүүнд Улсын филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан, гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар багтжээ.

Морин хуурын чуулгын Япон Улс дахь айлчлан тоглолтын санаачлагч, ерөнхий зохион байгуулагч нь Монгол Улсын Соёлын элч Сато Нарито юм.

Танд санал болгож буй

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа
Нийгэм

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

2025/06/25
2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ
Нийгэм

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлнэ

2025/06/25
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа
Нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?