Нийслэлийн зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул Нийслэлийн хот тохижилтын газраас зам талбайн цэвэрлэгээ болон давс, бодисын талаар тодрууллаа. Нийслэлийн хот тохижилтын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Наранцэцэг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь өнөөдөр өглөөний 05.00 цагаас эхлэн хуваарьт зам талбайд халтиргаа гулгаанаас сэргийлэн 31 тонн давс, 15 тонн бодис цацсан. Улмаар зам талбайн хөл хөдөлгөөнөөс урьтаж цас үлээгч төхөөрөмжөөр зам талбайг шүүрдэж ажиллаж байгаа. Авто баазаас бодис, давс ачсан зориулалтын техникүүд ажиллаж байна. Нийслэлийн гудамж, зам талбайд өчигдөр болон өнөөдөр нийтдээ 70.87 тонн давс цацсан” гэлээ.
Халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй дараах гудамж зам талбайд давс, бодис цацжээ.
Үүнд:
- Энх тайвны өргөн чөлөө,
- Их тойруугийн гудамж,
- Зайсангийн тойруу,
- Их Монгол Улсын гудамж,
- Намъянжугийн гудамж,
- Дамдинсүрэнгийн гудамж,
- Юнескогийн гудамж,
- Токиогийн гудамж,
- Сансарын тунель автомашины зорчих хэсэг,
- Шар хадны гудамж,
- Бага тойруугийн гудамж,
- Сөүлийн гудамж,
- Хасбаатарын гудамж,
- Нарны зам – Нарны гүүр,
- Наадамчдын гудамж,
- Нийслэл хүрээ өргөн чөлөө
- Сонсголонгийн гүүр,
- Москвагийн гудамж,
- Хурд хороолол болон Нарны хороолол зэрэг гудамж, зам талбайд давс бодис цацсан байна.