Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Шинжлэх ухааны олон улсын сэтгүүлд Монголын 4 бүтээл нийтлэгджээ

2022/12/22
Шинжлэх ухааны олон улсын сэтгүүлд Монголын 4 бүтээл нийтлэгджээ
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай улсаас энэ онд 4 өгүүлэл нийтлэгджээ. Тодруулбал, “Web of Science” мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI  индекстэй олон улсад нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд монгол эрдэмтэд ажлын бүтээлээ хэвлүүлснийг МУИС-иас танилцууллаа. 

Манай улсаас 4 өгүүллийн нэгийг бие даасан байдлаар, гурвыг нь хамтран зохиогчоор хэвлүүлжээ. Өгүүллэгүүд нь агаарын болон хөрсний бохирдлын чиглэлээр, дэлхийн уур амьсгаын өөрчлөлттэй холбоотой судалгааны бүтээлүүд байна. Тухайн сэтгүүлүүд нь олон улсын чансаагаар тухайн салбартаа тэргүүлэгч зиндааны, бүрэн нээлттэй болон өндөр төлбөртэй, эрэлт ихтэй, ихэнх нь хэвлэмэл болон цахим сэтгүүлүүд байгааг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч профессор Д.Бадарч тодотгож байна.

Тэрбээр, “Манай эрдэмтэн, багш нарын бүтээл олон улсад хэвлэгдэн гарч буй нь дэлхий биднийг илүү сонирхон үнэлж эхэлж байгаагийн нэг том илрэл болж, мэргэжилтнүүд үнэлж буй”-г хэллээ.

МУИС-д 660 орчим эрдэмтэн багш ажиллдаг. Тэдгээрийн 130-ынх нь  эрдэм шинжилгээний бүтээл олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдээд байна. Нийтлэл бүтээлүүдийг салбараар авч үзвэл хүрээлэн буй орчин, экологи, математик, инженерчлэл, хими, ургамал судлал, геологи, копьютерийн шинжлэх ухаан, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр  хамгийн олон өгүүлэл хэвлэгджээ.

Энэ нь сургууль дотоод дүрэмдээ багш нараа олон улсад бүтээлээ нийтлүүлэхийг тусгах болсон, хоёрт, сургуулийн удирдлага багш нарын бүтээлээ урамшуулдагтай холбоотой хэмээн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч н.Сономдагва тайлбарлаж байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?