Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, шинээр хариуцлагын гэрээ байгуулах талаар санал солилцжээ

2021/11/16
Үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, шинээр хариуцлагын гэрээ байгуулах талаар санал солилцжээ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Үйлчилгээний байгууллагууд ресторан, кафе, баар, шөнийн клубын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаа удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналтын ажлыг тогтмол явуулсны дүнд хариуцлагын гэрээнд туссан зарим заалтыг өөрчлөх саналыг хэлэлцэж эцсийн байдлаар батлуулсан билээ.

Өнөөдөр уг ажлын хүрээнд 200 орчим үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг Соёлын төв өргөөнд хүлээн авч уулзалт, мэдээлэл, зөвлөмж өгөх ажлыг зохион байгууллаа. Уулзалтаар Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа нар өнгөрөгч хугацаанд явуулсан хяналт шалгалтын үеэр илэрч буй нийтлэг зөрчил дутагдлыг хэрхэн хамтран арилгах, юунд анхаарах зэргийг хэлэлцэж шинээр хариуцлагын гэрээ байгуулах буюу өөрчлөлт орж буй гурван зүйл, заалтын ач холбогдол шалтгааныг тайлбарлаж үйлчилгээ эрхлэгчдийн асуултад хариулж санал солилцлоо.

Үүнд Ковид-19-ийн эсрэг гуравдугаар тун буюу Бүүстер тунг хийлгэсэн иргэн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх, заалны зохион байгуулалтанд онцгой анхаарч дүүргэлтийг 50 хувь хүртэл хэмжээнд байлгаж, ширээ сандлын тоог цөөрүүлэх зэрэг заалтууд орж байгаа юм.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?