Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Савласан сүүний шошго дээрх мэдээллийг шинэчилж байна

2023/02/01
Савласан сүүний шошго дээрх мэдээллийг шинэчилж байна
Share on FacebookShare on Twitter

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК, “Сүү” ХХК-д Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

Учир нь тус компаниудын “Цэвэр сүү”, “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага агуулгатай зөрүүтэй, шошгонд “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчжээ. Гэвч “Сүү” ХК албан шаардлагыг үл зөвшөөрч шүүхэд хандсан юм. Гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных гэж шийдсэн тул ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх шаардлага хүргүүллээ.

“Сүү” ХК Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгаж байгаагаа мэдэгдэж, шинээр сав боодол захиалан, тоног төхөөрөмжийн тохируулгыг хийж эхэлжээ. Зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээллийг шинэчилснээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?