Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо бүрдүүлнэ

2021/11/17
Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо бүрдүүлнэ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Дээрх төслийг Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалан явуулав. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төслийн талаар танилцууллаа. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо долоодугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орууах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар мэдээлэл, мэдээллийн сан, цахим мэдээллийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг 154 хуулиар зохицуулж буй боловч аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтгүй учир кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, аюул заналыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зайн орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Б.Энх-Амгалан нар ажлын багийн ахлагчаас болон хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал болон холбогдох байгууллагын удирдлагууд хариулт өгөв.

Үргэлжлүүлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын багаас бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж, шийдвэрлэв. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Танд санал болгож буй

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
Uncategorized

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

2025/08/04
Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?