Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тяньжин боомтод тээвэр ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлнэ

2023/02/08
Тяньжин боомтод тээвэр ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг. Цар тахлын үед тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ чухлыг ойлгосон. Тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг шийдэхэд анхаарч, тусалсанд талархаж байна. Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, 2 улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй. Иймд төслийг шуурхай эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд “Монголиан порт групп” ХХК-ийн дүрэм, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдэх үүрэг өгсөн. Цаашид төсөл хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжинэ. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой” хэмээлээ.

Төсөл хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгааг ЗТХЯ мэдээлэв.

Тяньжин Порт групп ХК-ийн төлөөлөл ЗТХ-ийн сайдыг 2 улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаад талархсанаа илэрхийлж, дээрх төсөл хөтөлбөрүүдэд бүх талаар хамтран ажиллахаа хэлжээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?