Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол, АНУ-ын хооронд агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл хангаж байна

2023/02/10
Монгол, АНУ-ын хооронд агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл хангаж байна
Share on FacebookShare on Twitter

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буагантай уулзаж, агаарын тээврийн шууд нислэг, төмөр зам, далайн тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Сайд С.Бямбацогт “Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ оны 5 дугаар сард багтаан Монгол, АНУ-ын хооронд Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл хангахад хамтран ажиллах саналтай байна. Хоёр улс хооронд шууд нислэгтэй болсноор эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа өргөжин тэлж, иргэд хямд үнээр, богино хугацаанд нисэх боломжтой болно. Иймд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулахад техникийн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Бид 2022 онд шинээр 3 төмөр зам ашиглалтад оруулж 3.5 сая.тонн ачаа тээвэрлэсэн. Энэ онд баруун, зүүн босоо чиглэлийн 2000 гаруй км төмөр замын төслийг эхлүүлнэ. Тиймээс шаардлагатай зүтгүүр худалдан авах, шуурхай татан авчрахад дэмжлэг үзүүлж, хуурай боомт, тээвэр, логистикийн төв байгуулахад туслахыг хүсье” хэмээв.

Элчин сайд Ричард Буаган хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, Агаарын тээврийн хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарал хандуулахаа илэрхийлснийг ЗТХЯ мэдээллээ.

Танд санал болгож буй

Арьс ширний цахим дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа
Нийгэм

Арьс ширний цахим дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

2026/09/03
Дорнод аймгаас бэлтгэсэн 800 ширхэг үхрийн ширийг “Булигаар” ХК худалдан авлаа
Нийгэм

Дорнод аймгаас бэлтгэсэн 800 ширхэг үхрийн ширийг “Булигаар” ХК худалдан авлаа

2026/09/03
Монгол, ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Нийгэм

Монгол, ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026/09/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?