Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Хү” хамтлаг У.Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг гаргалаа

2023/02/14
“Хү” хамтлаг У.Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг гаргалаа
Share on FacebookShare on Twitter

Монголын фолк металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа англи хэлээрх хувилбарыг гаргалаа.

“Хү” хамтлагийн хоёр дахь цомог “Rumble of Thunder”-ийн эхний дуу “This Is Mongol”-ын анхны клип өнгөрсөн зун цацагдсан билээ. Харин шинэчилсэн хувилбар болох “This Is Mongol (Warrior Souls)”-т Монгол соёлыг сурталчлан таниулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай дууны үзэл санааг онцгойлон тусгажээ.

Шинээр цацагдсан “This Is Mongol (Warrior Souls)” дууны клипийг Америкийн продюсер Майкл Ломбарди хамтран найруулжээ. Тэрбээр “Хү” хамтлагийн гишүүд дүр бүтээсэн “The Retaliators” аймшгийн, триллер киноны /2022/ гол дүрийн жүжигчин юм. Хамтлагийн гишүүд мөн уг киноны дуун дээр ажиллажээ.

У.Дюваль шинэ дууныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Хү”-гийн мэдрэмжийг хадгалан өөрийнхтэйгээ хослуулан туурвих нь үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхалтай байлаа. Бид гарал угсаанаасаа үл хамааран эцсийн дүндээ өөдөөс тулгарсан саад бэрхшээлийг үл хайхран өөрсдийн цаг үед өсөж дэвшиж, өмнөх үеийнхнээрээ бахархаж, ирээдүй хойч үедээ зохих ёсны өвийг үлдээх гэсэн адилхан зүйлийг л хүсдэг билээ. “Хү” хамтлагийнхантай хамтран ажилласандаа баяртай байна, үр дүндээ ч мөн сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

“Хү” хамтлагийн товшуурчин Тэмкагийн хувьд, “This is Mongol (Warrior Souls)” дуугаа У.Дювальтай хамтран туурвисандаа бид баяртай байгаа хэмээн хэлээд, “Тэрбээр гайхалтай дуучин төдийгүй өөрийн өвөрмөц хэмнэл, техниктэй, түүний хэв маяг нь бидний эрч хүч, хөөмийтэй нийцдэг. Энэхүү дуу нь бидний дотор оршдог дайчин сүнснүүдийн тухай бөгөөд бусдад урам зориг өгч, сүнсийг нь сэрээх зорилготой юм. Уран бүтээл маань сонсогчдод таалагдана хэмээн найдаж байна” гэв.

“Хү” хамтлагийнхан “Black Thunder” аялал тоглолтынхоо хүрээнд 2022 оны 11, 12 дугаар сард Их Британийн хотуудаар аялан тоглосон юм. Ташрамд дурдахад, “Хү” 2020 оны 12 дугаар сард Америкийн алдарт “Metallica” хамтлагийн “Sad But True” дууг өөрсдийн өнгө төрхийг шингээн сонсогчдын хүртээл болгож байсан юм. Тэд мөн хоёр жилийн өмнө “Metallica”-гийн “Blacklist’” цомогт зориулж “Through the Never” дууг нь өөрсдийн хувилбараар туурвисан билээ.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?