Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

УДБЭТ-ын тайзнаа анх удаа 32 хун чууллаа

2023/02/14
УДБЭТ-ын тайзнаа анх удаа 32 хун чууллаа
Share on FacebookShare on Twitter

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг энэ сарын 13-нд тайзнаа толилууллаа.

Энэ удаагийн тоглолт нь Гэгээн хайрын баярыг тохиолдуулан Монголд анх удаа 32 хунтай толилуулснаараа онцлогтой.

Энэхүү балетын гол дүр тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал гоцолсон бол Ротбардын охин хар хунд Б.Хулан, ханхүү Зигфридэд А.Тэмүүлэн тоглосон юм. Тоглолтын балетмейстерээр тус театрын Уран сайхны удирдагч Д.Дашлхагва, удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг нар ажиллав.  Харин өнөөдөрэнэхүү балетыг хоёр дахь өдрөө тоглох юм.

Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм. Энэхүү балетыг манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УГЗ, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан түүхтэй. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан юм.

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?