Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Авто тээврийн хяналт зохицуулалтын менежментийн туршлагаас судаллаа

2023/02/15
Авто тээврийн хяналт зохицуулалтын менежментийн туршлагаас судаллаа
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хот зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем нэвтрүүлж байгаатай холбоотой нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежментийн туршлагаас нь судаллаа.

Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулжээ. Тухайлбал, автомашинд дугаар олгох үедээ картын систем нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн тухай бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн байна. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд очих үед картаар нь дамжуулан зогсоол хуваарилдаг зэргээр асуудлыг шийджээ. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга М.Баяраа “Зам тээврийн салбарыг цахимжуулах, тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх ажил эрчимтэй байна. Нэвтрүүлж буй системдээ ямар хөгжүүлэлт хийх боломжийг харж, сайн жишиг, оновчтой шийдэлтэй танилцлаа. Жишээлбэл, RFID системээр дамжуулаад авто замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг иргэдийн гар утсанд аппликейшнээр харуулж байна. Иргэд энэ мэдээллийг харгалзан замын хөдөлгөөнд оролцсоноор түгжрэл багасна” хэмээлээ.

Чунчин хотын Хөрөнгө оруулалтын алтан карт мэдээллийн салбар групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Жэн Шяан, -20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй манай компани авто тээврийн цахим платформ, хяналт зохицуулалтын системийн үйлчилгээг Засгийн газар, захиргааны байгууллагад үзүүлдэг. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн их өгөгдлийн платформ үүсгэсэн. Энэ өгөгдлийн санг ашиглаад бусад олон салбарын үйлчилгээг хүргэх боломжтой гэжээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?