Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүйг тогтоожээ

2023/02/16
Албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүйг тогтоожээ
Share on FacebookShare on Twitter

Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэргийг мөрдөн шалгаж байна.

Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Мөн 139 объектыг нэгжиж, 368 удаа хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийн, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан, мөрдөн шалгаж байна. Ингээд 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсныг АТГ мэдээллээ.

Мөрдөн шалгах явцад 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татав. Үүний 16 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 19 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Яллагдагчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 40 /улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн 4, ЗТХ-ийн сайд асан 1, Төрийн нарийн бичгийн дарга 1, Засаг дарга 2, УИХ-ын гишүүний зөвлөх 1, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын  харьяа байгууллагын 4, “АТҮТ” ТӨҮГ-ын 4, боомтын захиргааны мэргэжилтэн 2, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 6, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 3/, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 байгаа аж.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 34, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 25 яллагдагчид авчээ.

Одоогоор мөрдөн шалгах явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүйг тогтоож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын 3 талбай), 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын  гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?