Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ачаа тээврийн С зөвшөөрлийг ирэх улирлаас цахимаар олгоно

2023/02/17
Ачаа тээврийн С зөвшөөрлийг ирэх улирлаас цахимаар олгоно
Share on FacebookShare on Twitter

“Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК-иас бусад боомтоор явж буй тээврийн С зөвшөөрлийг энэ оны хоёрдугаар улирлаас цахимаар олгоно.

Ачаа тээврийн С зөвшөөрлийг е-mongolia-д бүрэн холбосон тул хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус системээр дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгөх юм. Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгааг ЗТХЯ мэдээлэв.

Түүнчлэн, энэ онд хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүх үйлчилгээг цахимжуулахыг зорьж байна. Өнгөрсөн онд мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Удахгүй, шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэхдээ хэн нэгэн мэргэжилтний оролцоогүй бүрэн цахимжуулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах боломжтой болно. Эдгээр үйлчилгээг Autobox.mn, Autobox аппликэйшнээр дамжуулан авах бөгөөд аппликейшнийг нь хөгжүүлж байгаа аж.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 797 мянга нь буюу  63 хувь нь техник, хяналтын үзлэгт хамрагджээ.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?