Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“The HU” хамтлагийн тоглолтыг виртуал ертөнцөд зохион байгуулна

2023/02/28
“The HU” хамтлагийн тоглолтыг виртуал ертөнцөд зохион байгуулна
Share on FacebookShare on Twitter

Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд ирэх сарын 30-нд зохион байгуулна.

“The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм.

Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тогтлолтоо зохион байгуулж, дэлхий дахинаа сая сая үзэгчдэд зэрэг хүрч байсан юм.

Харин “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж байгаа юм. Тэдгээр компанийн төлөөлөл Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, тоглолтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Соёлын яам метаверс буюу олон хэмжээст ертөнц дэх Монголын технологийн компаниудыг дэмжиж байгаа бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг Дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийн салбарт хамруулан бодлогоо тодорхойлон ажиллаж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Ирээдүйд бид одоогийнхоосоо илүү их технологийн хамааралтай болж, олон хэмжээст виртуал ертөнцөд тодорхой хэмжээнд амьдарч, тэндээ үнэ цэн үүсгэх том өөрчлөлт рүү алхаж байгаа. Үүнийг залуус Та бүхэн соргогоор харж, хүлээн авч байгаа нь сайн хэрэг юм. Учир нь 2019 оны судалгаагаар, зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болж, улс орнууд виртуал эдийн засгийг чухалчлан авч үздэг болсон. Үүнтэй адил Монгол Улсад ч гэсэн энэ төрлийн эдийн засаг бий болж, технологийн өөрчлөлт ирнэ. Тэгэхээр залуучууд Та бүхэн энэ өөрчлөлтөд бэлэн байгаатай адил Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам ч гэсэн тодорхой хэмжээнд бодлогоо тодорхойлж ирээдүйн хэрэглэгч, ирээдүйн иргэддээ чиглэсэн арга хэмжээг одоогоос авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийн салбарыг багтаасан. Энэ нь соёлын өвдөө тулгуурласан Монгол онцлогтой бүтээл туурвих, immersive буюу виртуал зах зээлд контент нийлүүлэгч болох зорилготой юм. Та бүхний мэдэж байгаачлан даяаршил болоод технологийн хөгжил нь биднийг хил хязгааргүй нэг хавтгайд, цаг хугацаа, орон зайн хувьд ялгаагүй болгож байгаа. Энэ нь нөгөө талаар бидний үндэстний дархлаанд, олон зууны турш тээж ирсэн баялаг түүх, соёлын өвийн асуудлыг тодорхой хэмжээнд сөхөхөд хүргэж байгаа. Тиймээс одоогоос эхлээд ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байхын тулд, нийтлэг үнэт зүйлсээ, биднийг бусдаас ялгаж байдаг ондоошлоо, монгол онцлогийг, соёлын өвөө ирээдүйн өөрчлөлтөд тэсвэртэй, олон зуун жил уламжлахын тулд олон хэмжээст ертөнцөд тэдгээрийг эхнээс нь зөв байрлуулах, эергээр таниулах нь чухал шүү гэдгийг захиж хэлмээр байна” гэлээ.

Мөн тэрбээр дэлхийн ямар ч метаверсэд байхгүй өөрсдийн онцлог, дундаршгүй соёлын өвдөө тулгуурлан Монгол онцлогийг илэрхийлсэн олон хэмжээст ертөнцийг цогцлоохыг хүссэн юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?