Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээ олгож эхэллээ

2023/03/01
Төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээ олгож эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээг төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд өнөөдрөөс олгож эхэллээ.

“Цахим гэрчилгээг байгууллагаар нь дамжуулж олгож байна. Харин хувийн тээврийн хэрэгсэлд гуравдугаар сардаа багтаан олгоно” гэж Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв.

Улсын хэмжээнд 1 сая тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ нааж суурилуулахдаа иргэдээс төлбөр авахгүй. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төв, даатгал, татвар, томоохон худалдааны төв, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв, оношилгооны цэгүүд, авто засварын газар зэрэг 100-гаас доошгүй цэгээр дамжуулан түгээх аж. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулахад 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас 13 тэрбум төгрөгийг нь баталжээ.

Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag -ийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, түгжрэлийг тодорхой түвшинд багасгана гэж байгаа. Энэ систем ашигласнаар машинаа хэдийд оношлуулах, аль замд засвар хийж байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой. RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжтой. Ингэснээр хөдөлгөөний зорчилтыг цахимжуулж, төлбөрийг уян хатан болгох, тодруулбал, торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог систем бүрдүүлэх юм.

Нийслэлд 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөр тутамд 400-500 мянга нь замын хөдөлгөөнд оролцдог. 2022 оны эцсийн байдлаар 103 тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?