Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Сангийн сайд Б.Жавхлан Филиппин Улсад албан айлчлал хийж, Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа

2023/03/01
Сангийн сайд Б.Жавхлан Филиппин Улсад албан айлчлал хийж, Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа
Share on FacebookShare on Twitter

Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны төлөөлөгчид хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банк (АХБ)-нд албан айлчлал хийж, АХБ-ны ерөнхийлөгч Масацүгү Асакава, дэд ерөнхийлөгч Ахмед Саеид болон холбогдох газрын захирлуудтай уулзлаа.

Энэ үеэр Сангийн сайд Монгол Улсын 2022 оны төсөв, санхүүгийн гүйцэтгэл, тэр дундаа эдийн засаг, төсөвт гарсан эерэг өөрчлөлтүүд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн реформуудын талаар АХБ-ны удирдлагуудад танилцуулсан юм. Мөн 2023 оны макро эдийн засгийн төлөв, энэ онд амжилттай хэрэгжүүлсэн гадаад бондын өрийн зохицуулалт /Сенчири-2/ болон өрийн менежментийн талаар мэдээлэл өгч, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй 2021-2024 оны стратегийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Цаашид шинээр боловсруулах дараагийн дөрвөн жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, энэ чиглэлээр төсөл, арга хэмжээний тоог нэмэгдүүлэн АХБ-ны хувийн хэвшилд олгох санхүүжилтийн хэмжээг тэлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар хоёр тал зөвшилцлөө.

АХБ-ны удирдлагууд болон ажлын хэсгүүд ойрын хугацаанд Монгол Улсад ажлын айлчлалуудыг хийж, уулзалтын үеэр яригдсан асуудлуудаар судалгааны ажлуудыг эхлүүлэхээр болсон юм.

Танд санал болгож буй

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улс төр

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2025/10/30
ОБЕГ: Таны аюулгүй байдал-таны гарт
Нийгэм

ОБЕГ: Аюулгүй байдлаа хангах нь аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална

2025/10/30
ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Улс төр

ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?