Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Цаа цасны баяр”-ыг гадаад, дотоодын 1000 гаруй иргэд сонирхжээ

2023/03/06
“Цаа цасны баяр”-ыг гадаад, дотоодын 1000 гаруй иргэд сонирхжээ
Share on FacebookShare on Twitter

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цаа цасны баяр”-ыг анх удаа зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн зургаан сумаас зургаан угсаатны төлөөллийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд ур чадвараараа уралдаж, 1000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгч, жуулчид оролцжээ.

Мөн Монголын цасан баримлын урлаачид найман өдрийн турш Хөвсгөл аймгийн цаачин иргэд түүний түүх гарал, ёс заншил, соёлын өвийн бахархлыг илэрхийлсэн 10 төрлийн цасан баримал урлаж, ардын дууны (халх, хотгойд, буриад, цаатан, дархад, урианхай зэрэг угсаатны) уралдаан хөөмий, хэл хуур, бөөгийн бүжиг, ангийн уриа дуудлага, хувцас загварын шоу, нутгийн хоол идээний соёл, уран зураг, цааны уралдаан, хөл бөмбөг, цасны сумо тэмцээн зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулжээ. Цаашид энэхүү тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. 

Соёлын өвийн уралдаан наадмыг шүүхээр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар нар Хөвсгөл аймагт мөн ажиллажээ.

Уг арга хэмжээг Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн анги, Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул зэрэг сум, Хатгал тосгон дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?