Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал

2021/11/19
Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал
Share on FacebookShare on Twitter

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг угтан НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй хот” сэдэвт дэлхийн хотуудын дарга, удирдлагуудын цахим чуулга уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотоос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон онцлог ажлуудаас дурдаад, “Цаашид Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал бөгөөд энэ хүрээнд бусад хотын туршлагыг судалж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй” хэмээн онцоллоо.

Түүнчлэн Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих замаар эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр бодлого, төлөвлөгөөнд тусган ажиллаж байгааг танилцуулав.

Тус цахим уулзалтад дэлхийн хотуудын дарга, удирдлагууд, хүүхэд залуус, НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл оролцлоо.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Харин 2017 оноос энэ өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 196 гаруй орон нэгдсэн бөгөөд Монгол Улс энэхүү конвенцод нэгдээд 30 гаруй жил болж байна. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахад онцгойлон анхаардаг.

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?