Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

2023/03/30
ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдсэн.

Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгохдоо энэ оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөг тусгажээ.

Тодруулбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох юм. Санхүүжилтийн гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкууд байгууллаа. Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Хас банк, Богд банк, Ариг банк, М банкаар дамжуулан зээл олгоно. Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологио шинэчлэн, ашиг орлогоо нэмж, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэх, импортын хамаарлыг багасгах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?