Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Биржээр нэг сая гаруй тонн нүүрс арилжив

2023/04/19
Биржээр нэг сая гаруй тонн нүүрс арилжив
Share on FacebookShare on Twitter

Биржийн цахим худалдаагаар оны эхний улиралд нийт 1,081,600 тонн нүүрс арилжаад буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд тогтоол гаргаж, түүний дагуу баталсан журмаар Монголын Хөрөнгийн бирж ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг энэ оны 1 дүгээр сарын 12-нд зохион байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 640,000 тонн,
  • “Энержи ресурс” ХХК 204,800 тонн,
  • “Тавантолгой” ХК 236,800 тонн нүүрс арилжжээ.

Өнгөрсөн 7 хоногт:

  • “Энержи Ресурс” ХХК 5 багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс,
  • “Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрс,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК мөн 5 багц буюу нийт 32 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонныг 153.9 ам.доллароор арилжсан.

Засгийн газар энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих бодлогыг баримталж байна.

Ташрамд мэдээлэхэд, УИХ өнгөрсөн оны 12 дугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Тус хууль энэ оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монголын хөрөнгийн бирж Засгийн газрын 466 дугаар тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тодруулбал, СЗХ-ны даргын тушаалаар Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын мөн тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсэг нь:

  • уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих,
  • тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох,
  • төлбөр тооцоог гүйцэтгэх 12 төрлийн журам шинээр боловсруулах,
  • арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах,
  • чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох үүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байна.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?