Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эрээнд дотоодын хөдөлгөөнийг нээсэн ч хил нээгээгүй байна

2021/11/22
Эрээнд дотоодын хөдөлгөөнийг нээсэн ч хил нээгээгүй байна
Share on FacebookShare on Twitter

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулах шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэх, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн иргэд олноор цугларах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино театрт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байна.

Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн байна. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэл, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөж байна.

Харин Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан ч 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?