Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр нийт 740 мянган тонн нүүрс арилжжээ

2023/04/28
“ЭТТ БОНД”-ын 236 тэрбум төгрөг, 39 сая ам.долларын үндсэн төлбөрийг төллөө
Share on FacebookShare on Twitter

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын иргэн бүрд ногдох тус компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг энэ оны 10 дугаар сард шийдэхээр боллоо.

Энэ талаар тус компанид Засгийн газраас ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар ТУЗ-д танилцуулсан. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-аас зургаан сараар сунгасан.

Энэ нь санхүүгийн болон уурхайн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, биржээр, нүүрсээ арилжих үйл ажиллагааг тогтмолжуулж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашгийг хуваарилахыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг талаар ТУЗ-д яригдсаныг тодотголоо.

Он гарснаас хойш биржээр, 7 удаагийн цахим арилжаа явагдаж, ЭТТ ХК нийт 740 мянган тонн нүүрс арилжаад буйг тэрбээр хувьцаа эзэмшигчдийн хурлын эхэнд мэдээлсэн юм. Энэ нь хамгийн сайн чанарын коксжсон нүүрс бөгөөд нэг тонныг нь 178.6-182.1 ам.доллароор борлуулжээ.

ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдэл болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус шинэ гишүүнээр сонгоод буй хүмүүсийг хурлын үеэр танилцуулсан юм.

Энд “Мобиком” болон “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болор, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ болон санхүүч Б.Бат-Эрдэнэ, олон улсын болон нийтийн эрх зүйч Х.Баасанхүү нарыг сонгоод байна.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?