Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АИ-92 шатахууны үнийг сүүлийн 6 сарын дунджаар тогтооно

2021/11/22
АИ-92 шатахууны үнийг сүүлийн 6 сарын дунджаар тогтооно
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр Үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал  мэдээлэл өглөө. Тэрбээр “Бидний хувьд шатахууны үнийг Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тэгвэл үүнээс хойш үнийг төр, аж ахуй нэгж оролцохгүйгээр зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байна. АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэсэн зөвлөмж гарсан. Мөн Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүн нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асууддыг Монголбанктай хамтран шийдвэрлэх, холбогдох журмаа шинэчлэх, зах зээлийн бодит байдал, үнийн мэдээллийг олон нийтэд сурталчлах зөвлөмжийг гаргасан. Хамгийн гол нь АИ-92 шатахууны үнэ зах зээлийн горимд шилжих ёстой. Дэлхийн олон оронд сайн жишиг болсон зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолж, автомат үнийн аргачлал руу шилжихээр боллоо.

Өөрөөр  хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр төр оролцохгүйгээр тооцоолно. Гэхдээ нэг удаагийн өөрчлөлт нийт үнийн таван хувиас хэтрэхгүй байна. Одоо жижиглэнгийн үнэ 2050 төгрөг байлаа гэхэд нэмэгдэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх юм.

“Бид өнөөдөр АИ-92 шатахууныг Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалж буй үнээр худалдан авдаг.  Үүн дээр  татвар, үйл ажиллагааны зардал нэмэгдэж, АИ-92 шатахууны өртөг гардаг. Татвар, зардлаа нэмээд 2400 орчим төгрөгөөр зарах ёстой шатахууныг 2050 төгрөгөөр зарж байгаа. Үнийн зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр нийт 80 гаруй гишүүний дэмжлэгтэйгээр зөвлөмжийг баталлаа. Ирэх арванхоёрдугаар сараас автомат тооцооллоор бодогдох байх. Монголд зарж буй АИ-92 болон дизелийн үнэ 2021 онд 59-71 хувийн өсөлттэй байгаа. Олон улсын валютын сангаас 2019 онд Засгийн газарт энэ аргачлалыг санал болгож байсан. Филлипин, Өмнөд Африк, Колумба, Непал гэх орнуудад энэ аргачлал амжилттай хэрэгжиж байгаа. Засгийн газраас аравдугаар сарын 6-нд гарсан 311 тогтоолоор тухайн үедээ  газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 30-45 хоног болгосон. Энэ нөөцийг бүрдүүлэх үүрэг аж ахуй нэгжүүдэд очиж байна гэсэн үг. Энэ нөөцийг бүрдүүлэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай учраас Монголбанктай хамтран ажиллана. Бусад шатахууны хувьд зах зээлийнхээ зарчмаар явдаг.” гэлээ.

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?