Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ

2023/05/11
20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлд энэ жил нийтийн эзэмшлийн 20 мянган ам метр гудамж талбайг зүлэгжүүлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр мэдээллээ. Тэрбээр, ногоон байгууламжийн арчилгааны 21, мод үржүүлгийн 15 ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ жилээс анх удаа дээрх ААН-үүдтэй 3 жилийн хугацаатай гэрээ байгуулаад байна.

Улаанбаатар хотод нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс:

  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд,
  • Хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ.

20 мянган ам метр талбайд хийх зүлэгжүүлэлтэд:

  • 512 мянган цэцэг,
  • 95 мянган бут сөөг,
  • 2100 шилмүүст мод,
  • 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ.

Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийх талаар мэдээллээ.

Манай улс цөлжилтийн эсрэг, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр 5 дугаар сарын 12, 13-ны өдөр тохиож байна. Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгчээ. 

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?