Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Аялал жуулчлалыг сэргээхэд АХБ-тай хамтран ажиллана

2021/11/23
Аялал жуулчлалыг сэргээхэд АХБ-тай хамтран ажиллана
Share on FacebookShare on Twitter

БОАЖЯ 2022-2024 онд аялал жуулчлалыг сэргээх, ойн менежментийг сайжруулахад Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон албаны зарим хүнтэй цахимаар уулзах үеэрээ ярилцсан юм. Мөн 2022-2024 онд хамтран ажиллах болон одоо хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлал – 1, 2” төслийн явц байдлын тухай мэдээлэл солилцож, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэхээр хоёр тал байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас тус банктай 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх төслийн талаар 3 дугаар сард санал солилцсон. Тухайд үед хөрс орчны бохирдлыг багасгах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал, байгальд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх 4 чиглэлээр хамтран ажиллах санал байсан нь бүрэн тусгагдаагүй учир энэ удаа дахин сэргээж байгааг сайд Н.Уртнасан дурдсан юм. Ялангуяа байгаль орчныг хамгаалах, тогтвортой менежментийг бэхжүүлэхэд ойн салбар чухал гэдгийг тэрбээр онцолжээ.

Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц, үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход “Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ” төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах санал хэлэв. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэмжин төсөл хэрэгжүүлж байгаад талархан, салбарыг сэргээх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах тодорхой санал байгааг тэмдэглэв.

АХБ-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Ковидын дараах аялал жуулчлалыг сэргээх болон хуулийн төслийн шинэчилсэн найруулга дээр хамтран ажиллах боломжтой” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд, Н.Уртнасан сайдын тавьсан саналын дагуу сэдэвчилсэн уулзалт, хэлэлцээрийг хийхээр боллоо. Мөн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх-2” төслийг АХБ-ны 32 сая ам.долларын санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд аймагт хэрэгжүүлэх үйл ажлын төлөвлөгөөг гаргах, бичиг баримтыг нягтлах хүрээнд дараагийн уулзалтыг товлоход санал нэгджээ.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?