Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ФИТЧ: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ТОГТВОРТОЙ хэвээр үлдээлээ

2023/05/18
ФИТЧ: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ТОГТВОРТОЙ хэвээр үлдээлээ
Share on FacebookShare on Twitter

“Фитч”/Fitch Ratings/ агентлаг монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна. Гэхдээ санхүүгийн эх үүсвэр гаднаас хамааралтай, ялангуяа түүхий эдийн экспорт БНХАУ-аас шууд хамааралтай байгааг мэдээлэлдээ дурьджээ. “Фитч” агентлаг Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5%-тай байна гэж тооцоолсон байна. Уул уурхайн салбар сэргэсэн, нүүрсний экспорт тогтворжсон, төмөр замын тээвэрлэлт ойрын жилүүдэд жигдэрч экспорт 2 дахин өснө, “Оюу Толгой” төслийн далд уурхайн олборлолт эхэлсэн зэргийг үндэслэж, эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргажээ. Харин манай улсын гадаад валютын нөөц бусад В зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад сул хэвээр байна. Хэдийгээр Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг сайн хийж байгаа ч 10 сард төлөх ёстой Хөгжлийн банкнаас гаргасан “Евро” бондыг төлөхөд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болзошгүй байгааг анхааруулжээ. Мөн “Фитч” агентлаг манай улсын төсвийн алдагдлыг 2023-2024 онд 1%-иас бага байхаар төсөөлж байна. Гэсэн ч уул уурхайн салбар төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа учраас гадаад орчны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж болзошгүй байна. Цаашид ЗГ-ын өр үргэлжлэн буурах төлөвтэй байгаа бөгөөд 2024 онд ДНБ-ны 55 хувьд хүрч буурах төлөв ажиглагджээ. Инфляц 2023 онд 12%-тай, 2024 онд 9 орчим хувь болж буурах гэж “Фитч” агентлаг дүгнэсэн байна.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?