Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

2023/05/22
Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

Соёлын сайд Ч.Номин, дэд сайд М.Батбаяр нар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай энэ сарын 20-нд танилцлаа.

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтцийн ажил дуусаж, дотоод тохижилтын ажил эхэлсэн байна. Ингэснээр барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн бөгөөд 2023 оны намар барилгын ажил дуусна гэж гүйцэтгэгч компани мэдээллээ.

Уг театр 850 хүний багтаамжтай бөгөөд 330 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх нөхцөл бүрдэх юм.

Соёлын сайд Ч.Номин барилгын явцтай танилцах үеэрээ хүүхэд, залуучуудад зориулсан театр тул зөвхөн соёл, урлагийн тоглолт үзээд зогсохгүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, номын сангаар үйлчлүүлэх, бага насны хүүхдэд зориулсан танхимтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй, ая тухтай зорчин соёлын үйлчилгээ авах зэрэг боломжийг бүрдүүлэх чиглэлийг театрын удирдлагуудад өглөө.

Танд санал болгож буй

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ
Нийгэм

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ

2026/09/04
Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана
Нийгэм

Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана

2026/09/04
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Нийгэм

Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2026/09/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?