Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Цахим бүрдүүлэлтийг хотын гаалиас эхэллээ

2023/05/30
“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Цахим бүрдүүлэлтийг хотын гаалиас эхэллээ
Share on FacebookShare on Twitter

“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гаалийн ерөнхий газар (ГЕГ) цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийг энэ оны 5 дугаар сарын 1-нээс туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Үүнд эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн 7 хяналтын бүсэд хийх бүрдүүлэлтийг хамруулжээ.

Цахим бүрдүүлэлт эхэлж буйтай холбоотойгоор гаалийн байгууллагаас “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр гаалийн байгууллагаас олгож буй тусгай зөвшөөрлүүдийг, тодруулбал, хэрэглэгчийн эрх авах, зуучлагч байгууллагын үйл ажиллагаа зэргийг “Лиценз.мн” сайт болгон цахимжуулж байна. Хорио цээрийн үйл ажиллагааны чиг үүрэг гаалийн байгууллагад шилжиж ирсэнтэй холбоотойгоор мөн цахим системийг нэвтрүүлээд буйг ГЕГ-ын гаалийн мэдээллийн төвийн дарга Б.Ганзориг мэдээллээ.

Түүнчлэн гаалийн байгууллага Гэрээ бүртгэлийн болон Бараа бүртгэлийн нэгдсэн системийг Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран нэвтрүүлж байна. Үүгээр Монгол Улсын хилээр орж буй бараа, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч хүртэл борлуулж буй болон борлуулаагүй үлдсэн бүх бараа, бүтээгдэхүүнийг бүртгэн хянах боломжтой болжээ. Энэ системийг Монгол Улсад орж ирсэн бараа, бүтээгдэхүүн хаана, ямар сувгаар худалдаж буйг мэдэх үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зорилгоор мөн ашиглаж буй аж.

Танд санал болгож буй

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо
Онцлох мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо

2026/10/09
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болон Тэргүүн дэд захирлыг томиллоо
Эдийн засаг

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болон Тэргүүн дэд захирлыг томиллоо

2026/10/09
Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно
Онцлох мэдээ

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?