Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан

2023/06/10
Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан
Share on FacebookShare on Twitter

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЗЭЛЖ БАЙНА 

Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс  АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд  гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тн байв. Харин 2023 оны эхний 5 сарын хугацаанд нийт 11 сая.тн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм.  Энэ жилийн борлуулалтыг  30 сая.тн-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.

Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байна.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР НЭГ САЯ.ТН НҮҮРС АРИЛЖААЛАВ 

Монголын хөрөнгийн бирж эхний 5 сард нийт 1.5 сая.тн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК  1.0 сая.тн нүүрсийг цахимаар 126.7 сая ам.доллароор арилжаалж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүллээ. Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй  компани оролцож нүүрс худалдан авсан байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.  

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?