Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно

2023/06/19
НӨАТ-ын сугалаанаас 39628 азтан тодорлоо
Share on FacebookShare on Twitter

Татварын байгууллагаас мэдээлж буйгаар давхардсан тоогоор 41 мянган иргэн өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөгийг аваагүй байна.

Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ Монголбанкны дансны нэгдсэн сан дахь мэдээлэлтэй  тулган шалгадаг болсонтой холбогдуулан дээрх хэмжээний мөнгө олгогдоогүй байна. Тиймээс буцаан олголтоо аваагүй байгаа иргэд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийхийг татварын албанаас санууллаа. Үүнд:

  • Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч арилжааны банкнаас Монголбанкны Дансны нэгдсэн санд хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах,
  • Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ ebarimt системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах орж байна.

НӨАТ-ын буцаан олголтыг 7 дугаар сард шилжүүлнэ.

Дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол тухайн иргэний 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулав.

Мөн энэ оны хоёрдугаар улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны өдрийн 23.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын урамшуулллаа авахыг санууллаа. НӨАТ-ын урамшууллыг хуульд заасны дагуу ирэх сард багтаан олгох юм.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?