Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна

2023/07/04
Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна
Share on FacebookShare on Twitter

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагнал бологож Тоёота брэнд нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай хэрэгцээт сургуульд нэн хэрэгцээ шаардлагатай цахилгаан шатыг суурилуулж өгөхөөр болжээ.

“Тоёота Мотор Корпорац” компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг. Үүний дөрөв дэх үзүүлэлт болох чанартай боловсролыг дэмжих зорилгод үндэслэн боловсролын салбар руу чиглэж, нийгмийн хариуцлага, суралцагчдын аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, тэгш хамруулах зорилгоор ийн шийдвэрлэжээ.

1975 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох зорилгоор байгуулагдсан тус сургууль оюуны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хөдөлмөр, мэргэжлийн чиг баримжаа бүхий суурь боловсрол эзэмшүүлдэг. Гэвч 48 жилийн өмнө барьсан сургуулийн байр цахилгаан шатгүй. Энэ нь тэргэнцэртэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн, багш нарт хүндрэл учруулдаг. Цахилгаан шатыг суурилуулж тохижуулснаар тус сургуулийн, тэргэнцэртэй 40 гаруй хүүхэд хоёрдугаар давхар руу гарах, буух нь чөлөөтэй болно. Тэднийг ээж аав эсвэл багш нар нь дээш гаргах, доош буулгах гэж зүдрэхгүй. Хичээл сургалтдаа илүү анхаарал хандуулах бүрэн боломжтой болох юм.

Тоёота брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран түрүү бөхийн бай шагнал, нийгмийн хариуцлагын ажлуудыг хүмүүнлэг болон нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тухайлбал, 2021 онд түрүү бөхийн нэрэмжит шагналаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ЭХЭМҮТ-д хүн тээврийн Toyota HIACE автомашиныг гардуулан өгсөн. Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8 ам дөрвөлжин метр талбайг тохижуулсан юм.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?