Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

С.Бямбацогт: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын засварын ажлыг 2024 онд эхлүүлнэ

2023/07/28
С.Бямбацогт: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын засварын ажлыг 2024 онд эхлүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссийн зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ.

МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ.

Хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео компани хариуцлагагүй хандаж, чанаргүй хийсэн барилгын ажил дээр нэрмээс болж захиалагчийн талаас хяналт тавьж, ажилласан сэтгэлгүй, чадваргүй холбогдох газруудын балгаар зүүн бүсийн иргэд сүүлийн 10 жил энэ байдалд хохирч байна.

Олон жилийн хугацаанд ард иргэдийг чирэгдүүлж, туйлдуулсан асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн иргэдээс уучлалт хүсэж, тухайн замтай холбоотой асуудал хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын нүүр үзсэн уг замыг засаж сайжруулах, гарсан алдаа дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа.

Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар ЗТХ-ийн сайдын зүгээс тодорхой санал, санаачилга гаргаж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төвд үүрэгдлээ. 

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?