Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монголч эрдэмтдийн их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болно

2023/08/08
Монголч эрдэмтдийн их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болно
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 9-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал болох гэж байна.

Уг хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очир, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулах юм. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болох уг их хурал нь “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд”, “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе”, “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз”, “Монголын гадаад ертөнц ба харилцаа”, “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Тус хурлын нээлт энэ сарын 10-нд Төрийн ордонд болох ба доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдийг оролцуулж байгаа нь уг арга хэмжээний чансааг илтгэж буй хэрэг юм. Тодруулбал, АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны 307 эрдэмтний илтгэлийг хэлэлцэх ба анх урилга захиаг өнгөрөгч 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 36 улсын 650 гаруй монголч эрдэмтдэд түгээсэн байна. Мөн энэ удаагийн их хурлаар монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулна. Энэ хүрээндээ залуу монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаач илтгэл тавих юм.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?