Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОХУ-д “омикрон” хувилбарын тохиолдол илрээгүй

2021/11/29
ОХУ-д “омикрон” хувилбарын тохиолдол илрээгүй
Share on FacebookShare on Twitter

Коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” өнөөдрийн байдлаар ОХУ-д илрээгүй байна гэж Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тархвар судлалын хүрээлэнгийн хүний ​​өвчнийг оношлох шинэ аргыг боловсруулах эрдэм шинжилгээний бүлгийн дарга Камиль Хафизов ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Ням гаргийн байдлаар “омикрон” хувилбар Орост илрээгүй. Үүний зэрэгцээ коронавирусний генийн дарааллыг тогтоох, тэр дундаа саяхан гадаадын орнуудад зорчсон өвчтөнүүдээс сорьц авч тогтоох ажил идэвхтэй хийгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын эхээр Африкийн өмнөд хэсэгт илэрсэн “B. 1.1.529” коронавирусний хувилбарыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрсөн баасан гарагт “омикрон” гэж нэрлэж, “анхааралдаа авах” ангилалд оруулсан билээ. Энэ төрлийн коронавирус нь “олон тооны мутацитай байгаа нь судлаачдын санааг зовоож байгаа юм”.

Тухайлбал, өргөс уургийн хэд хэдэн өөрчлөлт нь эмгэг төрүүлэгчийг эсрэг биетэд тэсвэртэй болгосон байж магадгүй бөгөөд энэ нь вакцины үр дүнд нөлөөлж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Израил, Бельги, Хонконг, Герман, Их Британи, Итали, Австралид халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. “Омикрон” хувилбарын тархалтын гол голомт нь Африкийн өмнөд хэсэг болоод байгаа бөгөөд хамгийн олон буюу 150 орчим тохиолдол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад бүртгэгджээ.

Танд санал болгож буй

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө
Онцлох мэдээ

Нүүрсний борлуулалт 7 сард 2.6 сая тонн болж өслөө

2025/08/04
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

2025/08/01
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Нийгэм

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

2025/07/31

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?