Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт 3000 орчим уртын дуучин, морин хуурч чууллаа

2023/08/15
Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт 3000 орчим уртын дуучин, морин хуурч чууллаа
Share on FacebookShare on Twitter

“Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт наймдугаар сарын 11, 12-нд болж, 3000 орчим уртын дуучин, морин хуурч, ардын авьяастнууд оролцож, хуран цугларсан олон нийтэд өөрсдийн бэлтгэсэн урлаг, соёлын хөтөлбөрийг хоёр өдрийн турш сонирхууллаа.

Тодруулбал, Дундговь аймгийн ЗДТГ, “Норовбанзад” сан, Соёлын яам хамтран зохион байгуулсан тус наадмын хүрээнд их дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Их хүндэтгэл”, Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт”, Ж.Дорждагвын нэрэмжит ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүдийн “Нарны хүүхдүүд”, Дундговь аймгийн ардын авьяастнуудын “Өв соёл” отогийн “Нүүдлийн өв соёл” дөрвөн улирлын гэр музей бүхий “Нүүдлийн аялгуу” зэрэг урлагийн тоглолт боллоо.

Түүнчлэн тус нутгаас төрөн гарсан их дуучин Ж.Дорждагва, Н.Норовбанзад нарын нэрэмжит Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт  Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, УГЖ Ц.Чулуунцэцэг тэргүүтэй Дундговь аймгийн 15 сумын төлөөлөл уртын дуучин, морин хуурч, бүжигчид, ардын авьяастнууд зэрэг 3000 орчим уран бүтээлч “Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт хийлээ. Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн гол брэнд уртын дуу, дуучид, морин хуурчдыг алдаршуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж уламжлуулах, аялал жуулчлалыг татах зорилготой “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадамд тус аймгийн сумд 80-150 хүртэл ардын авьяастнуудаа, аймгийн төв Мандалговиос 700 гаруй дуучин, морин хуурч, урлаг соёлын зүтгэлтнүүдийг оролцуулжээ. Нийтдээ 3200 орчим урлагийнхан болон зохион байгуулагчид их наадмын хүрээнд ажиллажээ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?