Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаа чухал үүрэгтэй

2023/09/14
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаа чухал үүрэгтэй
Share on FacebookShare on Twitter

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцооны талаарх сургалтыг Евроазийн бүс нутгийн “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимович сургагч багш нарын хамт Нийслэлийн ИТХ-ын албан хаагчдад олголоо.

Сургалтын эхэнд НИТХ-ын дарга, Евроазийн бүс нутгийн “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” байгууллагын дэд дарга  Ж.Батбаясгалан хэлэхдээ, “ТХЗ-ыг НҮБ эсвэл Засгийн газар дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Харин түншлэл, хамтын ажиллагаанд үндэслэсэн олон талт оролцоо, ойлголтын хүрээнд амжилттай хэрэгжүүлж чадна. Улс орнууд НҮБ-ын индэр дээрээс баталсан энэ хөтөлбөрийн 65 хувийг орон нутгийн засаг захиргааны оролцоогүй хэрэгжүүлэх боломжгүй. Нийслэлийн нутгийн удирдлагын дээд байгууллага НИТХ-ын ажлын албаны албан хаагчид тогтвортой хөгжлийн талаарх илүү сайн ойлголттой байх нь чухал” хэмээв.

Харин Сагитов Расих Кадимович “Монгол Улс ТХЗ-ын хэрэгжилтэд маш их анхаардаг. Энэ глобал асуудлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны оролцоо чухал. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг, иргэдтэй шууд харилцдаг байгууллага учраас энэ тогтовортой хөгжлийн асуудлыг шийдэх хамгийн анхны нэгж бүрэлдэхүүн юм. Тиймээс өнөөдрийн сургалт албан хаагчдыг мэдээллээр хангахаас гадна хэрхэн, яаж асуудлаа шийдэх боломжуудыг танилцуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад гол зорилго нь оршиж байна” гэлээ.

“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотын орон нутгийн удирдлагын холбоо хамаардаг. Улаанбаатар хот 2018-2021 онд тус байгууллагын Евроазийн бүс нутгийн салбарын Зөвлөлд албан ёсны гишүүнээр элссэнийг НИТХ-ын ХМТ мэдээлжээ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?