Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 27 дахь дугаар хэвлэгдлээ

2023/09/14
“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 27 дахь дугаар хэвлэгдлээ
Share on FacebookShare on Twitter

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 27 дахь дугаар уншигчдын хүртээл боллоо.

Энэ удаагийн дугаарт Монгол Улсын СГЗ Долгорын Цэнджавын судалгаа шинжилгээний гурван боть бүтээл гарч байгаа юм. Эхний хоёр боть нь өгүүллийн түүвэр,  гуравдугаар боть нь зохиолчийн урлаг судлал гэх цоо шинэ бүтээл уншигчдын гарт хүрч байна.  Эдгээр боть ном нь утга зохиол сонирхогч болон багш, оюутнуудад нарт гарын авлага болох юм.

Монгол Улсын тэргүүлэх их сургууль МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын эрдмийн өвийг баринтаглан түгээх зорилгоор Монгол судлалын хүрээлэнгээс “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал бүтээлийг 2017 оноос эхлэн эрхлэн гаргаж байгаа юм.

Энэхүү номын нээлтэд Монгол Улсын нэр хүндтэй доктор профессор, зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцлаа.

СГЗ До.Цэнджав хэлэхдээ, “Энэхүү цуврал бол оюуны хөрөнгө оруулалтын маш том жишээ юм. Энэ удаад миний “Утга зохиолын боловсрол”, “Утга зохиолын судлал шүүмж”, “Зохиолчийн урлан судлал” гэсэн гурван боть хэвлэгдэн гарч байна. Одоогоор би 12 боть ном гаргаад байна. Уран зохиолын бүх төрлөөр бичсэн. Утга зохиолоос  нэг өдөр ч хөндийрч үзсэнгүй, 50 гаруй жил найзаллаа. Энэхүү гурван боть номоо  зохиолч болохыг мөрөөддөг, утга зохиол сонирхдог, мэргэшиж байгаа, бүх сургуулийн багш нарт зориуллаа. “Зохиолчийн урлал судлал” боть ном шинээр гарсан. Зохиолчийн урлал судлал, лаборатори гэж их ярьдаг ч чухам юу вэ гэх асуултад хариулах даацтай бүтээл гараагүй. Эдгээр ботиос хамгийн шинэлэг нь Зохиолчийн урлал судлал буюу зохиолын лаборатори гэх ном юм” хэмээв.

Танд санал болгож буй

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Боловсрол

СХД-ийн 8 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025/05/26
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Боловсрол

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2025/04/02
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Боловсрол

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2025/03/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?