Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Гэгээн муза” наадамд УДЭТ-ынхан хоёр уран бүтээлээр өрсөлдөнө

2023/09/15
“Гэгээн муза” наадамд УДЭТ-ынхан хоёр уран бүтээлээр өрсөлдөнө
Share on FacebookShare on Twitter

Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн муза-17” олон улсын театрын наадам Соёлын төв өргөөнд энэ сарын 17-нд болно.

“Гэгээн муза” академиас зохион байгуулдаг тус наадам өнөө жил 17 дахь удаагаа драмын урлагийн шилдгийг тодруулах юм.

Наадмаар үндсэн жүжгийн ангилал буюу драмын болон хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг уран бүтээлчдийг тодруулна. Энэ жилийн “Гэгээн муза” наадмын 22 номинацад 100 гаруй уран бүтээлч өрсөлдөхөөс УДЭТ-ын уран бүтээлчид драмын жүжгийн төрөлд Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр, хүүхдийн жүжгийн төрөлд Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгээрээ тус тус өрсөлдөх аж.

Ташрамд дурдахад, “Гэгээн муза-16” наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлч “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Хоёр хүний жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэсэн үндсэн 5 төрөлд өрсөлдсөнөөс “Гэм зэм” жүжиг дөрвөн муза өргөж, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?