Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

2023/09/28
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Share on FacebookShare on Twitter

НИТХ-ын ээлжит бус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр, төлөөлөгчдөөс 42 санал гарч, НИТХ дахь ажлын хороо, намын бүлгүүдээс гарсан саналыг тусган, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа.

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 үйл ажиллагааны санал ирсэн бөгөөд бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага, урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангасан байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэрэг нөхцөл, шаардлагыг харгалзан эрэмбэлж тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан тодорхой байх, хэмжиж, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн шаардлагыг баримталж, цогц байдлаар боловсруулжээ.

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь хотын хөгжлийн индекстэй уялдсан хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэгтэй. Энэ хүрээнд 143 үр дүн бүхий 418 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн “Эрүүл мэндийг дэмжих” төв шинээр байгуулан, хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг нэмж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улирлын хэлбэлзлийг бууруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 91 үйлчилгээг шилжүүлэх зэрэг зорилт дэвшүүлэв. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэх, авто замын сүлжээг нэмэх ажлыг төлөвлөгөөнд тусгасан байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлуулсны цаана нийслэлчүүдийн эрх ашиг бий. Тус хуулиар нийслэл бонд гаргах эрхтэй болсон нь ажил хэрэг болж байна. Өмнө нь жилд зөвшөөрөлгүй 100 хүрэхгүй гарааш буулгадаг байсан бол одоо 7000 гаруйг буулган, ногоон байгууламжийг нэмлээ. Түүнчлэн Хотын стандартыг баталж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж, Яармаг, Зайсангийн гүүрийг үндэсний компаниуд барьж, эхнээсээ ашиглалтад орж байна. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгууллаа. Хотын эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн бие даасан байдал, эрүүл засаглал хөтөлбөрийг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Хотын санхүүгийн эх үүсвэрийг нэмэхийн тулд, тулгамдсан асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барина” гэлээ.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?